0

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт, төлөөлөгч О.Зундуйдорж, Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир, зөвлөх Ц.Түмэнбаяр нар өнөөдөр /2026.11.23/ Тавантолгой түлш ХХК-д ажиллав.
Бүлгийн дарга Т.Батцогт нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглэж буй шахмал түлшний хүрэлцээ хангамжийн талаар бодит мэдээлэл авахаар ирснээ хэлж, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцын талаар товч мэдээлэл өгөн, удирдлагын бүрэлдэхүүн төлөөлөгчдийн асуултад хариуллаа. Төлөөлөгчид түлшний чанар, үнэ өртөг, үйлдвэрлэл болон айл өрхөд олгож буй тоо хэмжээг уян хатан болгох талаар асууж тодруулж байна.
Тавантолгой түлш компани өнөөдрийн байдлаар 48.1 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна. Ирэх сараас айл өрхөд 14 хоногийн хэрэгцээг нэг удаагийн худалдан авалтаар олгохоор төлөвлөн ажиллаж буйг дуулгав.






Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.