dobu.mndobu

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн арваннэгдүгээр сарын 20-ны хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр Монгол орны нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ. Өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн байна.

Цасны зузаан Увс аймгийн Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Ховд, Хяргас, Цагаанхайрхан, Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Тэс, Цэцэн-Уул сумдад 30 см-ээс их байна. Эдгээр сумдын нутаг нийт нутгийн нэг хувийг эзэлж байна.

Харин Увс аймгийн Зүүнхангай, Малчин, Завхан аймгийн Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумдад цасны зузаан 21–30 см буюу нийт нутгийн дөрвөн хувийг эзэлжээ.

Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн зарим сумдад цасны зузаан 11–20 см байна. Энэ нь нийт нутгийн 10 хувийг эзэлж байгаа аж.

Харин бусад нутгаар цасны зузаан 10 см-ээс бага бөгөөд нийт нутгийн 63 хувийг хамарчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.