0

Энэ оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр “Манай хүү агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт оршин суудаг иргэн А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцгээ зодон, гарынх нь хурууг хугалсан болох нь тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь хүний сэтгэл зүй, зан үйлд сөргөөр нөлөөлж, аливаа маргааныг даамжруулах, хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг анхаарууллаа.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн нүднээс далд, нууц хэлбэрээр үйлдэгддэг тул иргэдийг ийм төрлийн үйлдэл, сэжигтэй нөхцөл байдлын талаар мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэхийг уриалжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл нь хэн нэгний хувийн асуудал биш бөгөөд иргэн бүрийн анхаарал, оролцоо чухал юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.