0

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны “Asia Cup 2029 Pre-Qualifiers” тэмцээний хоёрдугаар шатны хүрээнд Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр Малайзын шигшээ багтай тоглоно.
Тус тоглолт Улаанбаатар хотноо байрлах “M Bank Arena”-д 19 цагт болох бөгөөд Монголын шигшээ баг талбайн эзэн орны давуу талаа ашиглан ялалт байгуулахын төлөө өрсөлдөнө.
Хоёрдугаар шатанд багууд эхний шатнаас авсан оноо, амжилтаа хадгалан өрсөлдөж байгаа бөгөөд хэсэг тус бүрийн эхний дөрвөн байрт шалгарсан баг 2029 оны Азийн цомын урьдчилсан шатанд оролцох эрхээ авах юм.
Монголын шигшээ баг энэ шатанд Индонезийн багийг 72:64-өөр хожиж, Хонконгийн багийг 83:59-өөр буулган авсан амжилттай байна. Харин Малайзын баг мөн дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд хоёр багийн тоглолт хэсгийн байрлалд чухал нөлөө үзүүлэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.