0

Цагаан сарын баярыг угтан мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг ирэх 2027 оны нэгдүгээр сарын 10-нд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д дахин зохион байгуулахаар болжээ.
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааны эхний гурван өдрийн байдлаар нийт 169 тонн мах, 14 тонн цагаан идээ, жимс жимсгэнэ борлуулж, 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Тус худалдаанд 20 аймгийн аж ахуйн нэгж, малчид оролцож байгаа бөгөөд 53 автомашин, 25 асарт мах, цагаан идээ болон бусад бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд шууд худалдаалж байна.
Иргэдийн худалдан авалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд цагаан идээний нэг асар өдөрт дунджаар 15 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа аж.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат худалдаанд оролцож буй малчид болон худалдан авагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонссоны үндсэн дээр “Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээний хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл сунгахаар болсныг мэдэгджээ.
Мөн Цагаан сарын баярыг угтан ирэх оны нэгдүгээр сарын 10-нд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг дахин зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.