0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй БНХАУ-д уулзах үеэрээ Европын орнуудад чиглэсэн цэргийн ажиллагаагаа зогсоохыг хүссэн тухайгаа мэдэгджээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 26-нд Truth Social сүлжээндээ “Путин Европын нутаг дэвсгэрт чиглэсэн бүх цэргийн түрэмгийллээ зогсоогоосой гэж хүсэж байгаагаа уулзалтын үеэр түүнтэй нэлээд ярилцсан” хэмээн бичсэн байна.
Мөн Орос, Украины хооронд энхийн хэлэлцээрийг богино хугацаанд байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Трампын хэлснээр, дайны улмаас сар бүр олон мянган хүн амиа алдаж байгаа нь “асар их цус урсгалт” юм.
Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон АПЕК-ийн уулзалтын үеэр Путинтэй уулзсан. Тэд мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хамт гурван талт уулзалт хийсэн юм.
Гэвч Трамп Путинээс яг ямар үйлдэл, аль нутаг дэвсгэрт явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохыг хүссэнээ тодорхой тайлбарлаагүй байна. Түүний мэдэгдэл Европын орнууд Оросын цэргийн үйл ажиллагаанд болгоомжлон хандаж буй энэ үед гарчээ.
Үүнээс нэг өдрийн өмнө Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзсан бөгөөд хамтарсан мэдэгдэлдээ Орос, Украины дайныг улам өргөжүүлэх аливаа үйлдлээс зайлсхийж, энхийн шийдэлд аль болох хурдан хүрэх шаардлагатайг онцолсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.