dobu.mndobu

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт Дорнод аймагт болж байна

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт Дорнод аймагт болж байна

Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт Зүүн бүсийн төв-Дорнод аймагт энэ сарын 24-28-ны өдрүүдэд болж байна.

Сургалтын үйл ажиллагаанд ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, амжилт хүслээ. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангиудын ангийн захирагч хамрагдаж байна.

Онцгой байдлын байгууллагын бодлого, эрх зүйн орчин, удирдлагын манлайлал, гал түймэр унтраах ажиллагаа сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, мэргэжлийн дадлага сургалтыг зохион байгуулах юм. 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.