dobu.mndobu

Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна

Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Кайро хотноо зохион байгуулагдаж байгаа Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож байна.

Тус чуулга уулзалтад Монгол, Алжир, Азербайжан, Бахрейн, Буркина, Фасо, Камерун, БНХАУ, Кот-д'Ивуар, Гана, Гүрж, Йордан, Казахстан, Саудын Араб, Сенегал, Судан (Бүгд Найрамдах Улс) Тунис, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 24 гишүүн орны 60 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Чуулганыг нээж ОХУ-аас Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал А.В.Куренков үг хэлсэн бөгөөд тэрбээр чуулганы даргаар уригдсан байна.

Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий Ассамблейн 25 дугаар чуулганаас гарсан үйл ажиллагааны болон гишүүн орнуудын оруулсан хувь нэмрийн талаарх тайлан, 2025-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэж батлах юм.

Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий Ассамблейн 25 дугаар чуулганаас хойшхи үйл ажиллагааны тайлан, Гишүүн орнуудын оруулсан хувь нэмрийн талаарх тайлан, 2025-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх, мөн 2025-2026 оны төсвийн төслийг хэлэлцэж батлах юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.