dobu.mndobu

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүллээ

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүллээ

ОБЕГ-ын Санхүү ар талын газраас нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах анги, нөөцийн барааны нярав нарын сургалтыг НОБГ-ын сургалтын танхимд энэ сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хүрээнд албанд шинээр нэвтрүүлж байгаа санхүү бүртгэлийн программын танилцуулгыг хийж, ажиллах дадлага хийсэн юм.

Мөн санхүүгийн үйл ажиллагаа болон няравын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт, ашиглалт, ар талын хангалтын журмын талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.