dobu.mndobu

БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд хамтын ажиллагааг анхааран ажиллахаа илэрхийллээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-09-07

БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд хамтын ажиллагааг анхааран ажиллахаа илэрхийллээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яамтай 2004 онд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх, хүлээн авах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг анх байгуулсан. 

Өнгөрсөн 7 дугаар сард Монгол Улсад БНСУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн албан ёсны айлчлалын үеэр санамж бичгийг шинэчлэн байгуулсан нь хоёр улсын хөдөлмөр эрхлэлтийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсон юм.

Монгол Улсын иргэд олноор БНСУ-д ажиллаж амьдардаг. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн гишүүд удаан хугацаагаар тусдаа амьдрах нөхцөл нэмэгдэж байгаа нь гэр бүлийн харилцаа, хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна. Иймд БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын гэрээт ажилтнуудыг тодорхой нөхцөл, шалгуурын хүрээнд гэр бүлийн хамт амьдрах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх талаар судалж, дэмжлэг үзүүлэхийг Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайдаас хүслээ.

Мөн цаашид хамтын ажиллагаагаа дараах чиглэлүүдэд нэмэгдүүлэх ажил хэрэгч саналыг солилцлоо.

Жил бүр хэлний шалгалтын босго оноо нэмэгдснээр явах иргэдийн тоо буурч байгаа манай улсын иргэд ойлгох, сурах /EQ/, дасан зохицох чадвар зэргийг харгалзан шалгалтын агуулгыг хөнгөн болгох,

2024 онд анх удаа барилга, ХАА, газар тариалан, үйлчилгээ 2 гэсэн салбарт Монгол, Узбек, Хятад 3 улсаас бүртгэл, шалгалт зохион байгуулж ажлын санал ирж илгээгдсэн бөгөөд ажлын нөхцөл хүнд, ажлаа солих гэхээр ажлын байр олдохгүйн улмаас хууль бус оршин суугч болох эрсдлүүд их байгаа тул салбар хооронд шилжүүлэх зэрэг саналуудаа уламжлав.

БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг дэмжээд өөрийн зүгээс анхааран ажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.