0
БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэгвэл “Монгол генералын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Мөн “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээв.
Тодруулбал, Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагч, хошууч генерал Батсуурийн Эрдэнэбатад хошууч генерал цол хүртээсэн батламжийг гардуулав. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Төмөрбаатарын Сүхболд, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Сүрэнжавын Хүдэрчулуун нарт бригадын генерал цол хүртээсэн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.