dobu.mndobu

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр зэвсэгт хүчний ангиудад ажиллаа

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр зэвсэгт хүчний ангиудад ажиллаа

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр өнгөрсөн өдрүүдэд Зэвсэгт хүчний 256, 339 дүгээр анги болон Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбаруудад ажиллаа.

Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр энэ үеэр тус ангиудад алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчидтай уулзан, санал сэтгэгдлийг нь сонсож, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, цэргийн эрдэмд шамдан суралцахын сайхныг болон цэргийн алба хааснаар ямар боломж бий болох талаар харилцан ярилцлаа.

Тухайлбал, хугацаат цэргийн алба бол залуусыг эх орноо хамгаалахад бэлтгэх, цэргийн мэргэжил эзэмшүүлэх үндсэн зорилготой, иргэнд цэргийн боловсрол, мэргэжил олгодог алба. Залуус цэрэгт явснаар цэргийн болон энгийн мэргэжил давхар эзэмших, алба хаах хугацаандаа эзэмшсэн мэргэжлээрээ улс орны бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болох, үргэлжлүүлэн цэргийн гэрээт алба хаах, төрийн албанд орох үүд хаалга нээгдэх, офицерын болон ахлагчийн албанд ажиллах зэрэг олон боломжууд бий болно.

Тиймээс тогтолцооны шинэчлэл хийж, цэргийн алба хаах хугацаа, сургалтын үечлэл, хөтөлбөр, агуулгад өөрчлөлт оруулах замаар хугацаат цэргийн албанд чанарын бодит өөрчлөлт хийх бодлогыг баримтлан ажиллаж байна гэдгийг онцлон дурдсан юм.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Барилга-инженерийн цэргийн Удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол нар ажиллалаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.