dobu.mndobu

Г.Ганлхагва: Эсгий гутал хийж эхэлснээс хойш сошиал хэрэглээгээ 10 цагаар багасгасан

Г.Ганлхагва: Эсгий гутал хийж эхэлснээс хойш сошиал хэрэглээгээ 10 цагаар багасгасан

Түүнийг Г.Ганлхагва гэдэг. Их засаг их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн төгсөх дамжааны оюутан, одоо 23 настай. Тэр багаасаа гар урлалд сонирхолтой хүүхэд байжээ. Дөрөвдүгээр ангид байхад нь эгч нь хэрээсэн хатгамлаар урлал хийдэг байж. Түүнийг нь Г.Ганлхагва харсаар, сүүлдээ эгчтэйгээ хамт хийдэг болжээ. Ингэж зүү, утастай "найзалж" өссөөр цэрэгт очоод ч оёдол хийх болонгуут хамгийн түрүүнд хийдэг байж. Харин одоо тэр эсгий гутал хийх сургалтад сууж, баллерина, түрийтэй гутал зэргийг төрөл бүрээр нь урладаг болсон байна. 

Г.Ганлхагва одоогоор сургалтдаа ганцаараа эрэгтэй нь. Өмнө нь онлайнаар сүлжмэл гутлын сургалтад сууж байж байсан бөгөөд тэндээ ч мөн ганцаараа эрэгтэй нь байжээ. Энэ тухайгаа тэрбээр "Би өмнө нь онлайнаар сүлжмэл гутлын сургалтад сууж байсан юм. Багштайгаа ярилцаж байхад намайг эмэгтэй хүн л гэж бодоод байсан юм билээ. Сүүлд нь нэг ярилцаж байхдаа “Би эрэгтэй хүн” гэсэн чинь “Тийм үү, ямар сонин юм бэ. Манай сургалтад анх удаа эрэгтэй хүн сууж байна” гээд их гайхсан. Тэр бараг 200 гаруй хүнтэй сургалт байсан юм. 

Намайг гар урлал, сүлжмэл урлал хийхээр эргэн тойрны хүмүүс эхэндээ жаахан дургүйлхдэг байсан. Айл гэрийн эмэгтэй нь биш эрэгтэй нь утас зүү бариад юм оёж, дэгээ зүүгээр сүлжмэл хийгээд суухаар анхандаа таагүй хүлээж авдаг байсан юм. Одоо бол хамаатнууд, найзууд мэддэг болчихсон учраас гарын дүй сайтай гэж ярьдаг даа" гэлээ. 

Гар урлал түүний амьдралд олон эерэг өөрчлөлт бий болгосны нэг нь гар утас, сошиалын хэрэглээг нь хасжээ. Энэ талаар Г.Ганлхагва "Хүнд улайртлаа дурладаг хобби гэж байдаг даа. Би оёдол, гар урлал хийгээд суухаараа яг тэгчихдэг юм. Утас гэхээс илүү нэг зүйл бариад суучихвал тэрийгээ дуусгаж байж санаа амардаг. Эсвэл заавал гоё болгож, үр дүнг нь харах гээд суугаад байдаг юм. Тэр нь надад маш их таалагддаг.

Одоо үед гар утасны хэрэглээ их болчихсон. Гар урлал намайг үүнээс маш сайн салгадаг. Би гар урлал, эсгий урлал сонирхохоосоо өмнө гар утас маш их хэрэглэдэг, байнгын хамааралтай байсан. Өдрийн 24 цагийн 12-13-ыг нь сошиалд өнгөрүүлдэг байлаа. Утасны цэнэг ч өдөртөө дуусаад, байнгын цэнэглэгчид залгаатай. Одоо гар урлалаа хийгээд эхлэхээр тэр нь маш бага болсон. Өдрийн 2-3 цагийг л сошиалд зарцуулдаг. Тэр нь зар тавих, постоо шалгах зэрэгт л ашиглагддаг болсон. 

Эсгий урлалаар өвлийн түрийтэй гутал хийхийг өнгөрсөн долоо хоногоос сурч эхлээд, одоогийн байдлаар гурвыг хийчихсэн байгаа. Баллерина бол арав гаруйг хийсэн. Төгсөх курс,  мөн шинэ жил болох гэж байгаа учраас хийсэн гутлаа борлуулж, шинэ жилийн зардлаа олохоор зар тавьж, захиалга авч байгаа" гэв.

Эсгий урлал түүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ. Тэр энд ирээд ямар нэгэн зүйл хийж байхдаа хамгийн жаргалтай байдаг гэнэ. Мөн тэр эсгий урлалаа арьстай хослуулж өөрийн гэсэн брэндтэй болох зорилготой аж.

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.