dobu.mndobu

ТАНИЛЦ: Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгох ШАЛГУУР

ТАНИЛЦ: Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгох ШАЛГУУР

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Өнөөдрөөс импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх уг тогтоол хэрэгжиж эхэлнэ. Мөн улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан бол өнөөдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцахаар болжээ.

Нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  • -Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  • -Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх;
  • -Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх;
  • -Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
  • -Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь  “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  • -Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх.  /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/
  • -Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
  • -Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.

  • -Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
  • -Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • -Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • -Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • -Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх.
  • -Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх;
  • -Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.

Хуваалцах:

|
Хоёр иргэн боомоор өвчилсөн нь БАТЛАГДЖЭЭ

Хоёр иргэн боомоор өвчилсөн нь БАТЛАГДЖЭЭ

2 цагийн дараа

Сэтгүүлч Л.Хонгорзул

Google-ээс нэг хайлт хийхэд 500 мл ус зарцуулдаг

Google-ээс нэг хайлт хийхэд 500 мл ус зарцуулдаг

39 минутийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Хоёр мертийн гүн нүхэнд унасан иргэнийг гаргажээ

Хоёр мертийн гүн нүхэнд унасан иргэнийг гаргажээ

5 цагийн өмнө

Сэтгүүлч Л.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна

6 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Төрийн нарийн тогтдоггүй Төрийн сайд Ч.Номин

Төрийн нарийн тогтдоггүй Төрийн сайд Ч.Номин

6 цагийн өмнө

Сэтгүүлч Л.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.