0

Үндэсний аудитын газраас Улсын төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийжээ.
Шалгалтаар, Эрүүл мэндийн сайдын багцын тоног төхөөрөмжийн төсөл арга хэмжээнээс “Туулах чадвар сайтай, алсын түргэн тусламжийн автомашин авах” нэрээр 2.2 тэрбум төгрөгөөр 9 ширхэг жийп машин авсан зөрчлийг илрүүлсэн байна.
Тайланд тусгаснаар,
-Toyota Land Cruiser 300GXR,
-Land Cruiser 250,
-Land Cruiser Prado 150,
-Hilux, Grand Cherokee маркийн автомашин худалдан авчээ.
Улмаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ЭХЭМҮТ, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт тус тус олгосон аж.
Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтуудтай нийцээгүй байна хэмээн дүгнэсэн байна.
Сануулахад, Эрүүл мэндийн сайдаар 2024 оны долоодугаар сар хүртэл С.Чинзориг ажиллаж, үргэлжлүүлэн он дуустал Т.Мөнхсайханд ажилласан билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.