0
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар ахлах офицерын хурандаа цол олгох ёслолын ажиллагааг өнөөдөр (2024.03.14) ЦДБЭЧ-ын “Соёмбо” танхимд зохион байгуулав.
Ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга хурандаа Т.Галбадрах болон ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг ЗХЖШ-ын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон ба энэ удаа “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 103 жилийн ойн босгон дээр эрхэлсэн албан тушаал, цэргийн цолны шалгуур, шаардлагыг бүрэн хангаж буй албан тушаалтнуудад энэхүү эрхэм хүндтэй цолыг олгож буй нь энэ юм.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба ахлах офицерын хурандаа дээд цол хүртсэн албан тушаалтнуудад баяр хүргэж, ажлын их амжилтыг хүсэн ерөөв. Мөн тэдний өндөр хариуцлагатай албыг нэр төртэйгөөр хаахад нь чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж ирсэн эцэг, эх, хань, үр хүүхдүүдэд талархсанаа илэрхийлэв.
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.