dobu.mndobu

Сургуулийн насны 5 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй байна

Сургуулийн насны 5 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй байна

Монгол Улсад сургуулийн насны тав хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байгааг Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгаа харуулжээ.

Судалгаанд дурдсанаар хүүхдийн хоол тэжээлд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг нь сургуулийн хоол хүнсний орчин юм. Сургуулийн орчинд чихэр, тос, давсны агууламж өндөртэй эрүүл бус хүнс, ундааг худалдах, сурталчлах нь хүүхдүүдийн хооллох сонголтод сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.

Иймд сургуулийн хоол хүнсний орчныг сайжруулж, хүүхдүүдэд эрүүл сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн Зөвлөл, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Боловсролын Ерөнхий Газар, World Vision болон UNICEF хамтран өсвөр үеийн нөлөөллийн FixMyFood кампанит ажлыг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Кампанит ажлын хүрээнд хийсэн сургуулийн хоол хүнсний орчны үнэлгээгээр “Үдийн хоол” хөтөлбөрийн хоол хүнсэнд хүүхдийн өсөлт хөгжилд чухал сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоо дутмаг байгааг тогтоожээ. Харин гурил, будаа, гоймон, мах, төмс зэрэг хүнс давамгайлж байгаа

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.