dobu.mndobu

Хойд бүсийн ажлын хэсэг Хөвсгөл, Булган аймагт ажилаллаа

Хойд бүсийн ажлын хэсэг Хөвсгөл, Булган аймагт ажилаллаа

Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Л. Энх-Амгалан, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарын хойд бүсийн ажлын хэсэг Хөвсгөл, Булган аймагт ажилаллаа.

Энэ үeэр сумдын ЗДТГ-т туулах чадвар сайтай авто машин, хүнс болон эрүүл мэндийн багц, малчдад шаардлагатай байгаа өвс тэжээлийн тусламжийг хүлээлгэн өгч малчин өрх, сум орон нутгийн иргэддээ дэмжлэг үзүүлэв.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, “Зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн Монгол улсын хэмжээнд 16000 орчим километр зам талбайн цасыг хусах, малын сэг зэмийг цэвэрлэх, малчдад туслах ажлыг зохион байгуулж байгааг онцоллоо. Мөн аймаг, сумдын удирдлагуудад хандан цаг агаар дулаарч байгаа энэ үед шар усны үер болох аюулаас урьдчилан сэргийлэх, зуданд үрэгдсэн малын сэг зэмийг нэн яаралтай устгах ажлыг зохион байгуулж, шаардлагатай сумдад хүн хүч нэгж техникүүд гаргаж өгөхөө илэрхийллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.