0

Цахилгаан шугам, тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр зарим байршлуудад цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ.
Тодруулбал, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүд болон Төв аймагт цахилгаан түр хугацаагаар хязгаарлаж, цахилгаан шугам тоноглолд төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийнэ.
Иймд дээрх бүсүүдийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цахилгаан ашиглалттай холбоотой ажлаа урьдчилан зохицуулахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Засвар үйлчилгээ дууссаны дараа цахилгааныг хэвийн горимд шилжүүлэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.