dobu.mndobu

1430 малчин өрхөд туслав

1430 малчин өрхөд туслав

Өнгөрсөн долоо хоногт Зэвсэгт хүчний 32 анги, байгууллагаас 411 алба хаагч туулц сайтай 107 нэгж техниктэйгээр 16 аймгийн 63 сумын 1430 малчин өрхөд 1,140 тн өвс, тэжээл, 17 тн нүүрс, 1,1 тн шатахууныг хүргэв.

Мөн 76 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, цасанд суусан 64 нэгж техникийг татан гаргаж, 19,247 км зам, даваа гүвээг нээж, 78 айл өрхийн өвөлжөө, бууцыг цаснаас гаргаж, 1350 үхсэн малын сэг зэмийг зайлуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Энэ сарын 2-ны өдрөөс Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 10 цэргийн алба хаагч, нэг нэгж техниктэйгээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, зам гаргах, нүүлгэн шилжүүлэх үүрэгтэйгээр ажиллаж байна. Мөн Улсын онцгой комиссоос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч, 2 нэгж техник Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур суманд малчин айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээр гуравдугаар сарын 4-ний өдрөөс үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.