0
Энэ сарын 28, 29-ний өдрийн байдлаар Зэвсэгт хүчний 27 нэгтгэл, анги, салбарын 392 цэргийн алба хаагч 104 нэгж техниктэйгээр 17 аймгийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэгт 27 нэгтгэл, ангийн 178 цэргийн алба хаагч 83 нэгж техниктэйгээр 14 аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа ба энэ ажил цаашид үргэлжилнэ.
Мөн Зэвсэгт хүчний 11 ангийн 214 цэргийн алба хаагч 21 нэгж техниктэйгээр Төв, Дорнод, Сүхбаатар аймагт малчдад тусламж, дэмжлэг үзүүлэх үүргийг амжилттай гүйцэтгэсээр байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.