0
Огноо2024-11-08
"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2025 оны төсөв болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Миний мэдээлэл хийх болсны гол зорилго бол 2025 оны улсын төсөвтэй холбоотой. Шинэ Үндсэн хууль батлагдсанаар 126 гишүүн бүхий парламент бүрдсэн. Өмнө нь би маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Иргэдийн зүгээс их хуралд итгэж байгаа итгэл ч байхгүй, хүлээлт ч байхгүй. Бид иргэдийнхээ итгэлийг олж авах хэрэгтэй. Олж авах арга нь юу гэхээр энэ төсөв дээр маш хариуцлагатай хандаж, эдийн засгийн бааз сууриа тэлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ААН, иргэд хувийн хэвшилд таатай нөхцөл бүрдүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хараат байдлаас салах зорилготой төсөв байх ёстой. Гэтэл түүхэнд байхгүйгээр маш хурдацтайгаар хааж боосон байдлаар төсөв батлагдаж, хэдхэн хормын дараа санал хураалт явагдах гэж байна. Үндэсний эвсэл уг төсвийг дэмжихгүй гэсэн байр сууриндаа бат байгаа.
Яагаад дэмжихгүй гэдгээ хоёр жишээ татаж хэлье. Саяхан МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав тэргүүтэй ААН компаниудын удирдлагууд байр сууриа илэрхийлсэн. Үнэхээр ААН-үүдэд асар их дарамж учирч байгаа. ААН-үүд ганцхан л хүсэлт тавьдаг. Татвар, шимтгэл үйлдвэр үйлчилгээний цар хүрээг нэмэх ямар ч боломжгүй болгож, улам хумиад байна гэдэг. Өнгөрсөн хугацаанд 8200 ААН үүд хаалгаа хааж, 26 мянган хүн ажилгүй болсон. Гэтэл төр ямар ч төсөвгүй байна гэдэг. Боломж байгааг ирэх оны төсөв харуулж өгч байна. Өнгөрсөн жил 20 их наяд төгрөгийн төсөвт урсгал зардал багтдаг байсан бол одоо 30 их наяд төгрөг болсон. Энэ төсөвт эдийн засгаа тэлэх, ажилгүйдлийг бууруулах, татварын бааз сууриа нэмэгдүүлэх зорилгоор орж ирэхгүй яав даа гэж үнэхээр их харамсаж байна.
Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа тэргүүтэй 13 гишүүн зарчмын асуудлуудыг дэмжиж гарын үсэг зурсан. Үүний хариуд дэгийн хуулиараа болохгүй байна гэдэг. Үнэхээр болгоё, бүтээе, өөрчилье гэвэл арга зам нь байдаг. Яаралтай горимоор оруулж ирээд хуулиа өөрчлөөд аливаа асуудлуудыг шийдэж болдог. Эдгээр асуудлуудыг үнэн бодитоор нь илэрхийлсэн гишүүдийг янз бүрийн байдлаар харлуулах, нэр хүндэд нь халдах, айлгаж дарамтлах, төөрөгдүүлэх үзэгдлүүд үнэхээр их байна. Энэ замаар явж байсны хувьд би Д.Энхтүвшин гишүүнийг өмөөрмөөр байгаа юм. МАН-д дотоод ардчилал гэж байдаггүй. Аливаа асуудалд эрүүлээр, шударгаар, нийтийн эрх ашгийг төлөө үгээ хэлсэн болгоныг боомилдог. Сүүлдээ хавчиж гадуурхдаг. Намын гишүүнчлэлээсээ хасаж, бүлгээсээ хөөдөг. Тэгээд хэн ч биш болгодог. Сүүлдээ хилс хэрэгт гүтгээд шоронд хүртэл аваачаад хийчихдэг.
Д.Энхтүвшинээс одоо уучлалт гуйхыг шаардаад байна. Гэтэл өнөөдрийн хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа МАН, АН, ХҮН нам ард иргэдэд амлаж, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар мөрийн хөтөлбөр дээр суурилсан итгэлцлийн гэрээг иргэд сонгогчидтойгоо байгуулчхаад энэ бүгдээсээ ухарсан. Үүнийг товчхон хэлбэл маш том залилан хийсэн. Энэ залилан хийсэн улс төрийн намын удирдлагууд ард иргэдээсээ уучлалт гуйгаагүй байхад Д.Энхтүвшин яагаад уучлалт гуйх ёстой гэж. Энэ бүх эсэргүүцлүүд ямарваа нэг хувийн эрх ашиг хөөцөлдөж дуу хоолойгоо, илэрхийлээд тэмцээд байгаа биш гэдгийг та бүхэн маш сайн ойлгоорой. Энэ улс орон, хойч ирээдүйг бодож л байр сууриа чичлүүлэн барин илэрхийлж байгаа.
Энэ төсвөөс 3.4 их наяд төгрөгийг хас гэдэг шаардлагыг тавьсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентынхаа дархлаа, гишүүдийн гаргаж байгаа саналд хүндэтгэлтэй хандах зорилгоор тодорхой шийдлүүдийг санал болгож байна. Тухайлбал, энэ ондоо багтаж төсөвтөө тодотгол хийх асуудлыг хөндөж, УИХ-аар тогтоолын төсөл баталъя гэж ярилцаж байна. Гөлөг төөрүүлдэг гэдэг шиг болчих вий гэсэн болгоомжлол бас байна.
Нэгэнт энэ улс төрийг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын бүлэг хуралдаад Засгийн газраас оруулж ирсэн төсвөө тэр чигт нь батлаад явуулъя гэдэг шийдвэр гарчихсан хойно 126 гишүүнээс 113 гишүүн дэмжиж байгаа тул төсөв батлагдаад явах байх. Гэхдээ нэг зүйлийг маш тодорхой яримаар байгаа юм. Засгийн газраас оруулж ирсэн төсөвт 0.7-0.8 хувийн л өөрчлөлт орсон. Үндсэндээ Засгийн газраас орж ирсэн төсөв зүгээр л нэг шат дамжлагаар яваад л хуульд нийцүүлж батлагдаж байгаа. Хэрэв энэ төсөв хямралт байдлыг үүсгэвэл УИХ-д итгэл үзүүлэх асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө оруулж ирэх ёстой. Тодотгол хийнэ гэж төсөв оруулж ирдэггүй. Тодотгол хийхгүй л гэж төсөв оруулж ирдэг. Хэрэв үнэхээр 13 гишүүний шаардлага үнэн болж, тодотгол хийх зайлшгүй шаардлага ирэх онд үүсэх бол тодотгол хийхээс өмнө энэ Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын нэгдэл бүхий хамтарсан Засгийн газрын гэрээгээ хүчингүй болгож, Засгийн газар өөрсдөө огцорч, дараагийн засгийн газар тодотгол хийж оруулах ёстой.
Хэрвээ улс төрийн зөвшилцөл явахгүй бол ирэх долоон хоногт хууль, эрх зүйн хүрээнд ганц гаргалгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсөвт хориг тавьж, аливаа зүй зохисгүй хулгайн эх үүсвэр залилангийн шинж чанартай улсын төсвийг зөв болгох ийм боломж байгаа.
2025 оны төсөвт маш их үргүй зардлууд байгаа. Эцсийн дүндээ иргэдэд ойлгомжтой хэлэхэд, инфляц 13-15 хувь өсөх, өнөөдөр байгаагаас даруй хоёр дахин өснө. Өөрөөр хэлбэл 20 мянган төгрөгөөр худалдаж авдаг бараа бүтээгдэхүүн ирэх жил 40 мянган төгрөг болно гэсэн үг юм. Цалин, тэтгэврийн худалдан авах чанар унана. Долларын ханш өснө. Эдийн засаг хумигдаж эхэлнэ. Өртөг зардлаа бууруулах үүднээс ААН компаниуд цомхотгол хийж эхэлнэ. Гадагшаа дүрвэх залуучуудын тоо нэмэгдсээр л байх болно. Өр зээлийн асуудлууд үүснэ. Ингээд маш том хямрал үүсэх гээд байгаа учраас Засгийн газрын буруутай үйл ажиллагааг засах гээд оролдоод байгаа юм" гэв.
Хуваалцах:
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
хэдэн секундийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
9 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” хэмээн кибер залилан хийж байна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улс тунхагласны баяраар 10 сая төгрөгийн байтай барилдаан болно
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.