dobu.mndobu

Цасанд сууж хээр хоносон иргэдэд тусламж үзүүлэв

Цасанд сууж хээр хоносон иргэдэд тусламж үзүүлэв

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хошууч Б.Баянмөнхөөр ахлуулсан бүлэг Хэнтий аймгийн Дархан суманд үүрэг гүйцэтгэж, малчид тээвэрчдэд хүн хүчний дэмжлэг үзүүлж байна. Химичин дайчид сумын төвөөс өвс тэжээл тээвэрлэн малчдад хүргэх, цасанд боогдсон айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, зам давааг нээх ажлыг гүйцэтгэх явцдаа хоёр дахь удаагаа хээр хөдөө төөрч, осгох шахсан иргэдийг олж тусламж үзүүлэв.

Тэд өнгөрсөн долоо хоногт хээр төөрч, цасанд боогдсон аав хүү хоёртой таарч, осгож хөлдөхөөс нь өмнө аварсан бол энэ амралтын өдөр мөн цасанд сууж хээр хоносон гэр бүлийн хоёр хүнд тусламж үзүүлж, үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлж чаджээ.

Энэ талаар хошууч Б.Баянмөнхөөс тодруулахад “Бид айлдаа өвсөө буулгачхаад давхиж явахад ачааны тээврийн хэрэгсэл хаа холоос харагдсан. Гаргасан замаар бус өөр хэсгээр зорчиж яваад саатсан бололтой харагдсан. Тэгэхээр нь зорьж очиход гэр бүлийн хоёр хүн “Машин цасанд суугаад хээр хонолоо. Ойр орчимд айл байхгүй учраас тусламж гуйж чадсангүй. Осгож хөлдөхгүйг л хамгийн их хичээсэн” гээд таарсандаа баярлаж байсан. Бид ч машиныг нь цаснаас татан гаргаж, орон нутгийн замд ортол араас нь дагасан. Тэдний нэрийг нь ч мэдэж амжаагүй, маш их баярлалаа гэсээр явсан” гэлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.