0

1930-аад онд, Их хямралын хүнд хэцүү жилүүдэд АНУ-д гурил, үр тариаг шуудайг даавуугаар, голчлон хөвөн даавуугаар хийдэг байжээ.
Гэтэл тэр шуудайгаар нь хамгийн ядуу, хэцүү амьдралтай гэр бүлүүд эмэгтэйчүүд, охидод зориулсан даашинз оёход тэдгээрийг дахин ашиглаж байгааг мэдсэн Канзасын улаан буудайн компани тэднийг илүү сэтгэл татам, үзэсгэлэнтэй болгохын тулд шуудайнууд дээрээ өнгө алагласан цэцэгс зурж, өнгөлөг хээтэйгээр үйлдвэрлэхээр шийджээ. Заримыг нь бүр даашинз эсгэх хэсгийг нь хүртэл зурж өгч, оёход нь бэлэн болгосон байв. Даашинз эсгэх хэсгийн зураас нь нэг угаалга хийсний дараа бүрэн бүдгэрэхээр бүтээгдсэн байна.
Үүний үр дүнд гурилын шуудай охид, бүсгүйчүүдийн зуны даашинз, ням гарагийн гоёлын хувцас болж чаджээ.
Ээж нар зөвхөн хүүхдүүддээ зориулж оёдол хийдэггүй байсан ба оёсон гар хийцийн бүтээлээ зарж, нэмэлт орлого олдог байсан байна.
Энэ бол зүгээр л нэг маркетинг биш байв. Энэ бол хөвөн даавуунд шингэсэн энэрэнгүй сэтгэл байв. "Бид чамайг харж байна. Чи ганцаараа биш" гэсэн чимээгүй дохио байлаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.