dobu.mndobu

Зэвсэгт хүчний томилгоот бүлэг 17 аймагт үүрэг гүйцэтгэж байна

Зэвсэгт хүчний томилгоот бүлэг 17 аймагт үүрэг гүйцэтгэж байна

Зэвсэгт хүчний гамшгийн үед дэмжлэг үзүүлэх томилгоот бүлэг 17 аймгийн нутагт үүрэг гүйцэтгэж байна.

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын гамшиг, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэг, томилгоот бүрэлдэхүүн 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрч, цас зудын гамшгийн нөхцөлд байгаа Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, зам гаргах ажилд дэмжлэг үзүүлж байна.

Одоогоор Зэвсэгт хүчний 179 алба хаагч туулц сайтай 81 нэгж техниктэйгээр 355 малчин өрхөд 45.3 тн өвс, 137 тн тэжээл, 59.8 тн хивэг, 14.2 тн нүүрсний тээвэрлэлт хийж, 1058 километр зам, даваа, гүвээг нээж, зам гаргах, цасанд боогдсон тээвэрчид, иргэдэд туслах зэрэг үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.