0

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурал Монгол Улсад энэ сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
Нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурлыг Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн командлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч дэслэгч генерал М.Я.Носулев нар удирдан явуулав.

Хурлаар талууд “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн зохион байгуулалт, сэдэв, зорилго, боловсруулах асуудлаар харилцан санал солилцон шийдвэрүүдээ бататгаж, төгсгөлд нь хуралдаан даргалагч хурандаа Ц.Төрмөнх, дэслэгч генерал М.Я.Носулев хамтарсан протоколд гарын үсэг зурсан юм.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.