dobu.mndobu

Ж.Баярмаа: Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвөө дахин оруулж ирэх боломжтой

Ж.Баярмаа: Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвөө дахин оруулж ирэх боломжтой

2025 оны улсын төсвийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нар өнөөдөр /2024.11.08/ Төрийн ордонд мэдээлэл өгөв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "УИХ-ын даргын зүгээс бидний саналыг харгалзан үзээд төсвийн тодотгол хийх саналыг гаргаж байгаад татгалзах зүйл байхгүй. Гэхдээ бид Засгийн газар энэ төсвөө буцаан татахыг шаардаж байгаа. Дэгийн тухай хуулийн 32.1-ээр аль ч хуулийг санаачлагч нь хэлэлцүүлгийн шатанд хуулиа буцаан татах эрхтэй. Төсвийн тухай хуулийг ч буцаан татах эрх, үүрэг Засгийн газарт байгаа. Асар их тэлсэн төсвийг оруулж ирсэн субъект нь Засгийн газар. Тэгэхээр Засгийн газар энэ хуулиа татах бүрэн боломжтой.  

УИХ тарна гэдэг асуудал байгаа. Тэгэхдээ ийм зүйл байхгүй. УИХ хуульд заасны дагуу хоёр нөхцөлд тардаг. 

Хэрэв төсвөө баталж чадахгүй бол Дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар төсөв батлагдахгүй бол өмнөх жилийнхээ түвшинд бүх зардлуудыг авч явна гэж заасан байгаа.

Мөн төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батална гэж заасан боловч Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах эрх байгаа. Тодруулбал, УИХ хэрвээ тодорхойгүй асуудал үүсвэл өөрсдөө дэгэндээ өөрчлөлт оруулах эрхтэй. Энэ зүйлийн дагуу УИХ дэгэндээ өөрчлөлт оруулж, 14 хоногийн дотор төсвөө дахин оруулж ирэх бүрэн боломжтой. Тэгэхээр бид ямар нэгэн хуулийн гарц, гаргалгаагүй, боломжгүй зүйлийг бид шаардаагүй" гэлээ. 

 

Хуваалцах:

|
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

9 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төсвийн хориг ба хоршсон улс төр

Төсвийн хориг ба хоршсон улс төр

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

1 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

20 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.