dobu.mndobu

2025 оны улсын төсвийн төслийг эцэслэн баталлаа

2025 оны улсын төсвийн төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.11.08/-ийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Санал хураалтад нийт 71 гишүүн оролцсоноос 69 нь дэмжиж, хоёр нь татгалзлаа. 

Хуралдаанаар 2025 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг буюу 1.9 их наядын алдагдалтай байхаар баталжээ.

Хуваалцах:

|
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.