dobu.mndobu

Эрчим хүч экспортолно гэдгээсээ Т.Доржханд ичих хэрэгтэй

Эрчим хүч экспортолно гэдгээсээ Т.Доржханд ичих хэрэгтэй

 Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд өчигдөр “Баяртай мэдээ дуулгахад Монгол Улс эрчим хүчээ экспортлох ажил эхлээд явж байна” хэмээн мэдэгдсэн. Амьдралын бодит хөрсөн дээрээ буухгүй бол Т.Доржханд өдөр бүр худалд мэдэгдэл хийж таарах нь дээ. Учир нь түүнийг ингэж уран донгодож байхад Улаанбаатар хот эрчим хүчний хязгаарлалт хийж байсан юм. Улаанбаатар хот нь өдөржин хэсэгчилсэн хязгаарлалттай байхад Төрийн ордон дотроос тоомжиргүйгээр тэр ингэж худал хэлэхдээ огт санаа нь зовсонгүй. Худлаа ярьж байгаадаа ч гэмшсэнгүй. Иргэд нь тоггүй лаа барьж байхад эрчим хүч экспортолно гээд яриад зогсож байгаа ийм сайдтай улс ингээд цааш явах уу. 


Эрчим хүчний реформ хийнэ гэж мэдэгдсэн ч одоогоор айл өрхүүдийн тогийг хязгаархлахаас өөрөөр ямар нэгэн “реформ” хийгээгүй л байна. Реформ эхэлснээр айлууд тогоо хэсэгчилэн тасдуулж, эрчим хүчний нэмэгдсэн өртгөөр төлбөрөө төлж байгаа юм. Реформ гэдэг манай улсад иймэрхүү л дүр төрхтэй үнэн царайгаа харуулж байна. Төв талбайн гацуураа асаалаа гэж өчигдөр оройжин шоудав. Үнэндээ ганц гацуур асааснаа хүртэл зарлан тунхаглаж байгаа манай улсын хувьд эрчим хүч цаашид ч зовлон болсоор байх нь.


Р.ЖАРГАЛ

Хуваалцах:

|
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

6 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар

ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.