0
Огноо2024-12-11
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масару нар өнөөдөр /2024.12.11/ “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснээ зарлаж, энэ түвшинд хоёр улсын хооронд батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг харилцан тохиролцсон юм.
Үүний дагуу хоёр талын ажлын хэсэг томилогдон ажиллаж, “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдсэн.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангагдаж, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд өргөжиж, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, Япон Улсаас орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж шилжүүлэн авах, Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэх чухал ач холбогдолтой.
Уг хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу дараагийн түвшинд Улсын Их Хурлаар соёрхон батлах юм.
Хуваалцах:
"Цахилгааны хязгаарлалт нь өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна"
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол эхэллээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрчим хүч экспортолно гэдгээсээ Т.Доржханд ичих хэрэгтэй
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Харри Поттерын тухай шинэ цувралд ямар жүжигчид дүр бүтээх вэ?
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг онгойлгожээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
2025 оны I сараас байгууллагууд ахмадуудыг АЖИЛД АВЧ эхэлнэ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ахыгаа хэрцгийгээр зодож хөнөөжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбайгаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хүйтэнд малгай өмсөхгүй бол хараа муудаж, нулимс гоождог болох эрсдэлтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ардын уран зохиолчийн гурван давааг давж, гучин минутанд бүтсэн алдарт "Зүүдэн бороо"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сонгинохайрхан дүүргийн 14 байршилд автобусны дулаан зогсоолыг ашиглалтад орууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
66 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөллөө
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол эхэллээ
1 цагийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.