0
Тайландын Бангкок хотноо 2024 оны Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Уг тэмцээний 7 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Дорноговь аймгийн "Хутагтын Мэлмий" клубийн тамирчин, 2023 оны өсвөрийн шатарчдын Улсын аварга Уранбилэгийн Ухаанбилэг 9 өргөөс 7.5 оноотой хожигдолгүй цом өргөн тивийн аварга цолтнуудын эгнээнд шилжжээ.
Мөн тэрбээр 2024 оны сурагчдын улсын аварга шалгаруулах "Цодгор хүү" тэмцээний аварга юм. Бяцхан тамирчин өчигдөр эх орондоо иржээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.