dobu.mndobu

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн захиралд ял оноов

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн захиралд ял оноов

Говь-Алтай аймагт энэ оны тавдугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйн улмаас гурван ажилтан шороонд дарагдаж, амь насаа алдсан хэрэг гарчээ. Уг хэрэгт холбогдуулан компанийн гүйцэтгэх захиралд 1 жил 2 сарын хорих ял оноосон талаар Прокурорын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байсан гурван иргэн шороонд дарагдаж нас барсан байна.

Уг хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас компанийн гүйцэтгэх захирал Ш.С-д Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Мөн амь хохирогчдын ар гэрийнхний гаргасан иргэний нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчид нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оноон, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.