dobu.mndobu

2025 оны Төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

2025 оны Төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын чуулганы өчигдрийн /2024.12.11/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг, 2025 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Эхний асуудлаар 2025 оны төсвийн тухай хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсон хэлэлцэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан, УИХ-ын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн талаар судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, П.Сайнзориг нар асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 40 саналын томьёолол бүрээр санал хурааж, 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

2025 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн уншиж танилцууллаа. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан санал нь энэ хуулийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаарх УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгжийн дүгнэлтийг хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцуулав. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан 55 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах санал болон Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлээд гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Хуваалцах:

|
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

14 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЧУУЛГАН: 2025 оны төсвийг эцэслэн баталлаа

ЧУУЛГАН: 2025 оны төсвийг эцэслэн баталлаа

13 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

13 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа

Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цахилгаан шатанд гацсан охидыг аюулгүй гаргажээ

Цахилгаан шатанд гацсан охидыг аюулгүй гаргажээ

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.