dobu.mndobu

ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн М.Анхцэцэг эх орондоо ирлээ

ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн М.Анхцэцэг эх орондоо ирлээ

Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд болж өндөрлөсөн.

Тэмцээнд 92 орны 471 тамирчин оролцсон бол Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдсөн юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтөөр 116 кг-ийг өргөж мөнгөн медаль хүртэн, насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь медалиа гардсан юм. Тэрбээр өнөөдөр эх орондоо ирлээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг Дэлхийн аваргаас тав дахь медалиа ийнхүү хүртлээ.

2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)

2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)

2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр)

2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй)

2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт)

Хуваалцах:

|
Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ

Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

7000 га орчим талбай түймэрт өртжээ

7000 га орчим талбай түймэрт өртжээ

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.