dobu.mndobu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Өнгөрсөн долоо хоног/2024.12.09-15/-т бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй дуудлага эзэлж байна. Эдгээр шалтгаан нөхцлийн улмаас өвөл зуны сууц 20, автомашин найм, хогийн суваг зургаа, агуулах, барилга байгууламж тав, орон сууцанд эд хогшил тав, гэр гурав, граж хоёр шатсан гал түймрийн дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллалаа.

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нэмэгдэж, айл өрхийн галлагаа ихэсч гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна.

Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.