dobu.mndobu

Танилц: Энэ онд ахмадууд хөнгөлттэй үнээр үйлчлүүлж болох амралт, сувиллууд

Танилц: Энэ онд ахмадууд хөнгөлттэй үнээр үйлчлүүлж болох амралт, сувиллууд

2026 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг танилцуулж байна.

Засгийн газрын 159 дүгээр тогтоолын дагуу ахмад настан хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын газарт 7 хүртэл хоног амарч сувилуулж болно. Нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг амралтын газарт 35 мянган төгрөг, сувиллын газарт 40 мянган төгрөгөөр тооцон тус тус тогтоосон.

Эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах ахмад настан аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гэрээ байгуулсан амралт, сувиллын байгууллагаас сонгон хүсэлтээ гарган цахим эрхийн бичиг авах боломжтой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.