dobu.mndobu

Улаанбаатарт өдөртөө -2 градус байна

0

НийтлэлчAdmin

Огноо2024-11-04

Улаанбаатарт өдөртөө -2 градус байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 
Ойрын 2 хоногт шөнөдөө хүйтэн хононо.

2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -22...-27 градус, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -16...-21 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс, Туул, Онон голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус, Хангайн уулархаг нутаг Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2...-3 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -14…-16 градус, өдөртөө -1...-3 градус  хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

Хуваалцах:

|
"Гуйж байна, шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч"

"Гуйж байна, шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч"

15 цагийн дараа

Сэтгүүлч Л.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.