0
Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс "Цалинтай ээж" хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд гэртээ 0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг олгодог болсон билээ. Үүнээс хойш инфляц өссөн ч эл мөнгөн дүн хэвээр байгаад ээжүүд шүүмжлэлтэй хандсаар буй.
Ирэх 2025 оноос "цалинтай ээж"-ийн 50 мянгыг 53 мянган төгрөг болгож байгаа гэх мэдээлэл гараад байна.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад, ""Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг нэмэх тухай төсвийн хуульд тусгаагүй. Сошиал орчинд 53 мянган төгрөг болж нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл яваад байна. Тийм зүйл байхгүй. Нэмсэн ч 3000 төгрөгөөр нэмнэ гэдэг ойлголт байхгүй" гэх мэдээллийг өглөө.
Сануулахад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Цалинтай ээж" хөтөлбөр бол хавтгайрсан халамжийн нэг хэлбэр гэж хэлээд, 2025 оны төсөвт эл мөнгийг хасаагүй бас нэмээгүй талаар мэдэгдэж байсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.