dobu.mndobu

Хайлааст, Баянхошуунд агаарын чанар 500 давж "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ

Хайлааст, Баянхошуунд агаарын чанар 500 давж "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ

Өнөөдөр /2024.12.16/ 13 цагийн байдлаар Хайлааст, Баянхошуунд агаарын чанарын индекс 500 давж, Нэгдүгээр хороололд 409 буюу  "маш их бохирдолтой" хэмжээнд тус тус хүрчээ. Харин Толгойт, Дамбадаржаа хэсгээр "их бохирдолтой" гэсэн үзүүлэлтийг зааж байгаа юм. 

ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Тэгвэл дээрх үзүүлэлтийг үүнтэй харьцуулбал Хайлааст, Баянхошуунд амьдардаг иргэд хүний эрүүл мэндэд "10 дахин хортой" агаараар амьсгалж байна. 

Өглөөний 08 цагийн байдлаар Хайлаастад 201, Баянхошуунд 217, Нэгдүгээр хороололд 340 гэсэн үзүүлэлтийг зааж байв. Үүнээс харахад 5 цагийн хугацаанд агаар Хайлааст, Баянхошуунд ойролцоогоор 2-3 дахин их бохирдолтой болжээ. 

08:30 цагийн байдлаар хотын төв хэсэгт агаарын чанарын индекс 199 буюу бага зэргийн бохирдолтой байсан бол 30 минутын дараа 09:00 цагийн байдлаар 403 буюу их бохирдолтой түвшинд хүрсэн юм.

бичвэр нарын зураг байж магад

Эх сурвалж: Агаар.мн

                    МУИС-ийн Агаар орчны мониторингийн лаборатори

Хуваалцах:

|
Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ

Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

7000 га орчим талбай түймэрт өртжээ

7000 га орчим талбай түймэрт өртжээ

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.