0
Огноо2024-12-17
Агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд амны хаалт зүүхийг эмч нар зөвлөж буй. Гэсэн ч гудамжаар алхаж яваа зарим иргэд төдийгүй хүүхдүүд огт амны хаалтгүй харагддаг. Иймд амны хаалт зүүхгүй явснаар эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавартай талаар ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяраас тодрууллаа.
-Агаарыг бохирдуулаад байгаа гол хүчин зүйл нь юу байна вэ?
-Манай агаарын бохирдлыг үүсгэгч нь нарийн ширхэгт тоосонцор буюу pm 2.5 гэж нэрлээд байгаа тоосонцор юм. Энэхүү тоосонцор нь хүний үсний диаметрээс 2 дахин жижигхэн. Энэ нь амьсгалын замаар ороод хүний цусанд шимэгдэх боломжтой. Бүх эд эрхтэн рүү тардаг аюултай. Тэгэхээр энэнээс бид өөрийгөө хамгаалах ёстой.
Дотоод орчны бохирдол, гадаад орчны бохирдол гэж тусдаа байдаг. Дотоод орчинд ч гэсэн энэхүү нарийн ширхэгт тоосонцор өндөр байгааг эрдэмтэд анхааруулж байгаа. Тэгэхээр бид дотоод орчинд байхдаа агааржуулалтаа сайн хийж агаарыг агаар шүүгчээр шүүх ёстой. Агаар шүүгч нь нарийн ширхэгт тоосонцрыг шүүдэг шүүлтүүртэй байгаа шүү дээ.
-Агаарын бохирдол ихтэй манай улсад аль төрлийн амны хаалт зүүх нь илүү үр дүнтэй вэ?
Дотоод орчинд байгаа тохиолдолд мэс заслын маск болон нарийн ширхэгт тоосонцрыг шүүдэг маск хэрэглэх ёстой. Гадаад орчинд ч гэсэн мөн адил.
Мөн 1-2 цагийн хугацаанд маскаа сольж, хамар амаа цэвэрлэж байх байх ёстой. Тэгээгүй тохиолдолд нарийн ширхэгт тоос, халдвар үүсгэгч вирусүүд амьсгалын замаар тархах боломжтой. Шүүлтүүртэй маск буюу КN95 гэдэг маань нарийн ширхэгт тоосонцрыг 95 хүртэлх хувиар шүүнэ гэсэн утгаараа ийнхүү нэрлэгддэг. Харин мэс заслын маск ийм өндөр түвшинд бохирдлыг шүүж чадахгүй. Битүүмж бас байх ёстой. Монголчуудын нүүр царайны онцлог энэ маскт сөргөөр нөлөөлдөг. Яагаад гэхээр бид өргөн шанаатай байдаг .Тэгэхээр өргөн шанаатай хүмүүст зориулсан маск байх шаардлагатай болж байгаа юм. Яагаад гэхээр битүүмж алдагдаад байна.
-Гудамжаар явж байхад иргэд хүүхдэдээ маск зүүлгэхгүй, өөрсдөө ч маск зүүхгүй яваа харагдаж байна. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд зөвлөхгүй юу?
-Зайлшгүй маск зүүх шаардлагатай. Улаанбаатар хот дэлхийн хамгийн агаарын бохирдол өндөртэй хот болчихлоо. Гадуур явж байгаа машинуудынхаа нүүрсэн яндангийнхаа 70-80 хувийг Хятад Улс руу гаргаад зарчихсан. Маш бохир, нүүрсэн шүүлтүүрээ аваад хаячихсан чанаргүй түлшээр ажиллаж байгаа дизель болон бензин машинууд явж байна. Асар их хорыг автозам дээр гаргаж байна. Дээр нь гэр хорооллоос гарч байгаа агаарын бохирдол хүхэрлэг хий, азотын давхар исэл, нарийн ширхэгт тоос гээд Улаанбаатар хотод маш олон төрлийн эх үүсвэртэй хий болон нарийн ширхэгт тоосонцрыг хордлого явж байна. Тэгэхээр үүнээс сэргийлэхийн тулд зайлшгүй маскаа зүүх ёстой. Улаанбаатар хотод маскаа зүүхгүй гудмаар алхана гэдэг маш хариуцлагагүй явдал. Хүүхдэдээ амны хаалтыг нь зүүлгэлгүй гудмаар алхах нь хүүхдийнхээ амь насыг золионд гаргаж байгаа нөхцөл байдал гэж эцэг, эхчүүдэд хэлмээр байна. Өөрсдөө ч зүү ёстой. Агаарын бохирдол нөлөөлөөгүй өвчлөл, нас баралт гэж байхгүй болчхоод байна.
Яагаад гэвэл бид нэг агаараар амьсгалдаг. Тэгэхээр агаарын бохирдол хүүхдүүдийн амьсгалын замд нөлөөлж байна. Ахмад настай хүмүүст зүрх, судлалын өвчлөл үүсгэж байна. Тухайлбал, зүрхний шигдээс, тархины хавдар болтол нөлөөлж байна.
Жишээлбэл, нарийн ширхэгт тоосонцор настай хүмүүсийн тархины судсанд байгаа өөхний бүлэнгүүд рүү очиж суугаад богино хугацаанд тэр нарийн судсыг бөглөж байна. Тэгэхээр энэ нь хүүхэд, хөгшчүүд гээд бүх хүмүүст сөргөөр нөлөөлж байгаа маш аймшигтай үйл явдал гэж харж байна.
Хуваалцах:
УОК: НОК-ын шуурхай штабыг байгуулж 24 цаг тогтмол хяналт тавьж ажиллах чиглэл өглөө
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын 10 тамирчин өрсөлдөнө
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Т.Мөнхсайхан: "Хавдар судлалын төв 2"-ыг барихад 4-5 жилийн хугацаа шаардах байх
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархад, Хайлааст, Баянхошуунд агаарын чанар "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байна
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Жүжигчин С.Одбаяр: Би бичлэг үзээгүй, тийм зүйл байхгүй
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүг “БӨРТЭ ЧОНО 2024” -д нэр дэвшүүлжээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦЕГ: 14 настай охин үе тэнгийн хүүхдээ зодсон, хүүхэд хамгааллын баг ажиллаж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
О.Батбаяр: Хүүхдэдээ амны хаалт зүүлгэхгүй байх нь амь насыг нь золионд гаргаж буйтай адил
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
1-2-р ангийнхан энэ долоо хоног дуустал хичээллээд амарна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -10 градус хүйтэн байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ж.Батсуурь: Шинэ хотуудыг анхнаас нь хүнд ээлтэй, ямар ч алдаагүйгээр барихад анхаарна
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааг ХОЁР ДАХИН БУУРУУЛАХ чиглэл өгчээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хайлааст, Баянхошуунд агаарын чанар 500 давж "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх сарын 1-нээс торгуулиа төлөөгүй жолоочийг албадан ажил хийлгэнэ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ховд аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Аавтайгаа уулзаж амжаагүй сэтгэл энэ дуунд шингэсэн
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Г.Занданшатар Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.