dobu.mndobu

УОК: НОК-ын шуурхай штабыг байгуулж 24 цаг тогтмол хяналт тавьж ажиллах чиглэл өглөө

УОК: НОК-ын шуурхай штабыг байгуулж 24 цаг тогтмол хяналт тавьж ажиллах чиглэл өглөө

Улсын Онцгой Комиссын ээлжит хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал болон агаар орчны бохирдол, түүнтэй холбоотой байгууллагуудын мэдээллийг сонсжээ.

УОК-ын нарийн бичгийн дарга Б.Баярхүү энэ талар мэдээлэхдээ,

" Нийслэлийн хэмжээнд сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихсэж байгаатай холбогдуулан холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоог зохицуулах чиглэлээр УОК-ын шийдвэр гарч Нийслэлийн засаг даргаар ахлуулсан НОК-ын шуурхай штабыг байгуулж 24 цаг тогтмол хяналт тавьж ажиллах чиглэл өглөө.  Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа, үүн дээр нэмээд ЗГ-ын холбогдох яам, агентлаг мөн салбарын хяналтын байцаагч нарыг энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулах УОК-ын шийдвэр гарсан.

Мөн ЗГХЭГ-ын дарга Монгол Улсын сайдын захирамж гарсан.

Үүнд,

  • Өмнө нь агаарын бохирдолтой холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байсан Үндэсний хороог эргэн сэргээх асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх

  • Эрчим хүчний сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллага дээр агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой богино болон урт хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн нарийвчилсан төлөвлөгөө гаргах" зэрэг ажлыг үүрэг болгон холбогдох газруудад өгсөн" гэлээ. 

 

Хуваалцах:

|
Утааны асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байна

Утааны асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байна

12 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -10 градус хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -10 градус хүйтэн байна

10 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ

Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ

11 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.