0
Огноо2024-12-18
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд нар, хотын удирдлагууд болон цагдаа, тагнуулын байгууллагын удирдлагуудыг дуудаж, хатуухан зандарсан.
Энэ үеэрээ тэрбээр “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад хандан “Түүхий эдээ шалгаж байгаа биз. Та нар хатаалт хийхгүй байгаа за юу. Миний сонссоноор танай түлш 13 хувийн чийгшилтэй байна гэсэн. Биднийг ажиллаж байх үед чийгшил нь 4 хувьтай байсан юм. Түлшнийхээ чанарт онцгой анхаар. Зохион байгуулалтаа сайн хий. Ажил хийдэггүй, арчаагүй гаруудаа зайлуул. Энэ асуудалд хэн нэгний толгойг илээд байх шаардлагагүй” хэмээн хэлж, утааг бууруулах төсвийг үр ашиггүй зарцуулсан хүмүүст хариуцлага тооцох чиглэлийг өгсөн.
Ерөнхийлөгчийн хэлснээр утааны эсрэг зарцуулах мөнгийг үр ашиггүй зарцуулсан ажил хийдэггүй, арчаагүй гарууд нь хэн байх вэ. Ийн хайсаар нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоос “Тавантолгой түлш” компанитай холбоотой хэсгийг эргэн сонсов.
Сонсголын эхнээс л НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалангийн нэр дурьдагдсан ч тэр царайгаа огт харуулаагүй, сүүлээ хавчаад зугтсан. Түүний зугтсан шалтгаан юу байв?
-Утааг “ялсан” хэмээн өөрийгөө болон ТУЗ-ийн бусад гишүүдээ 1.1 тэрбум төгрөгөөр шагнасан-
“Тавантолгой түлш”-ийн удирдлагууд утааг бууруулсан хэмээн 1.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал авсан талаар сонсголын үеэр яригдсан.
Тодруулбал, Ж.Батбаясгалан 64 сая, Л.Одхүү 124 сая, Ц.Пүрэвхүү 78,7 сая гэх зэргээр 29 хүн 1 тэрбум 122 сая төгрөгийг хувааж авсан байгаа юм.
-Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай нар хамтран “Тавантолгой түлш” ХХК-д 19.6 тэрбумаар шуудай нийлүүлсэн-
“Тавантолгой түлш” ХХК-д 2019-2023 оны хооронд “СБМ Хангай” гэх компани 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлж байжээ. Тус компанид Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай нар хамааралтай байгаа юм.
Тайлбарлавал,
“СБМ Хангай” компанийн эцсийн өмчлөгч нь Сэнгээгийн Бямбасүрэн. Сэнгээгийн Бямбасүрэн нь Лхагвасүрэнгийн Одхүүтэй “МБҮ Трейд” компанийг хамтран эзэмшдэг. Л.Одхүүгийн эхнэр Баатаржавын Оюунзул. Б.Оюунзул нь “Алтан хот” ББСБ-ын хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “Алтан хот” ББСБ-ыг Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай нар хамтран эзэмшдэг. Эцсийн өмчлөгч нь Бадамжунайн охин Оюунбилэг.
Ийм хамаарлаар эцэстээ Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай нар шуудай нийлүүлэх нэрийдлээр “Тавантолгой түлш”-ээс санхүүжилт авдаг болж таарч байгаа юм.
“Утаагаар зарим нь мөнгө хийсэн, ашиг олсон. Харин бид ажил хийсэн, амжилт олсон. Утаа багассан. Та бидний уушги худлаа ярихгүй ээ” хэмээн ярьж явсан Ж.Батбаясгалан утаанаас жинхэнэ ашиг ологч байсан нь баримтаар нотлогдсон. Аль жилийн өмнө бүх зүйл нь ил болсон байхад толгойг нь илсээр байгаа нь хэр зөв бэ.
Хуваалцах:
Автын осол гарч нэг хүн амиа алджээ
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Иргэдийн дийлэнх нь Тэрэлж, “Скай ресорт” чиглэлд агаарт гарах санал өглөө
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нэг, хоёрдугаар ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлд “Яндангүй бүс” байгуулна
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Надаар Утааг бууруулах үндэсний хороог ахлуулбал гайхамшгийг үзүүлнэ"
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх сарын 1-нээс тэтгэврийг 6 хувиар нэмнэ
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Иргэдээс байгаль орчны зөрчил мэдээллийг хүлээн авч эхэлжээ
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
НӨАТ: Хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хотын дарга Х.Нямбаатар утааг бууруулах ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ танилцууллаа
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Л.Ганбат: Алба хаагчдынхаа сэтгэлзүйг дэмжиж, бүх зүйлд “манлайлагч” байхыг эрхэмлэдэг
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Баянзүрх дүүргийн ихэнх хороодод 16:00 хүртэл тог тасарна
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Эгэл залуугийн шүлгээр бүтсэн "Хуарангийн шөнө"
35 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.4 хувиар буурчээ
20 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааг бууруулах оновчгүй шийдвэрүүддээ өнгөрсөн 10 жилд 1,2 их наяд төгрөгийг зарцуулжээ
4 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянхошуу, Яармагт агаарын бохирдол бага, бусад хэсэгт агаар цэвэр байна
10 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Агаарын бохирдлын талаар хэлэлцэж байна
27 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Амины орон сууцны мэдээллийн төвийн нээлт болно
36 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Утааг “ялсан” гэж өөрийгөө урамшуулагч, шуудай шахагч Ж.Батбаясгаланд хариуцлага тооцох уу
40 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 хэм хүйтэн байна
44 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЗАСГИЙН ГАЗАР: Агаарын бохирдлын талаар хэлэлцэж байна
27 минутийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.