dobu.mndobu

Утааг бууруулах оновчгүй шийдвэрүүддээ өнгөрсөн 10 жилд 1,2 их наяд төгрөгийг зарцуулжээ

Утааг бууруулах оновчгүй шийдвэрүүддээ өнгөрсөн 10 жилд 1,2 их наяд төгрөгийг зарцуулжээ

Улаанбаатар хотын утааны асуудал жил дамнан яригдсаар өдийг хүрсэн ч шийдэгдэх нь байтугай өмнөхөөсөө ч дор болчихоод байна. Агаарын бохирдлын хэмжээ зарим газраар хэвийн хэмжээнээс дөрөв дахин их болж, хотын гудмаар алхаж явахдаа ч ухаан алдахыг үгүйсгэхээргүй нөхцөлд ирлээ. Утааг бууруулах чиглэлээр төр засгийн гаргасан шийдвэр, түүнд зарцуулах төсвийг Монголын ард түмэн нээлттэй хүлээн авч, амьдрах орчин сайжрах нь гэсэн хүлээлттэйгээр арав гаруй жил тэсэж ирэв. Гэвч утаа алга болсонгүй, татвар төлөгчдийн карман дахь мөнгө л алга боллоо. 

Өнгөрсөн хугацаанд утаанд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

Утааг бууруулах чиглэлээр улсын төсөв, нийслэлийн төсөвт мөнгө тусгаж, гаднын зээл тусламжийг ч чамгүй их авч иржээ. Нийт яг хэдэн төгрөг зарцуулсан талаар нэгтгэсэн нарийн тоо мэдээлэл одоог хүртэл байдаггүй ч бидний тооцооллоор ойролцоогоор нэг их наяд 224 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байгаа юм. 

Тодруулбал, 2008-2016 онд 540 тэрбум төгрөг зарцуулжээ. Задалбал, Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54,9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум гээд нийт 164.1 тэрбум төгрөгийг зарлагаджээ. Мөн дээрх хугацаанд олон улсын байгууллагаас 104.7 сая ам.доллар (тухайн үеийн ханшаар 224 тэрбум 790 сая төгрөг), 48.6 сая ам.долларын (тухайн үеийн ханшаар 104 тэрбум 344 сая төгрөг) буцалтгүй тусламж авч байсан аж.

Харин 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Задалбал, 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргасан байна. Мөн онд утааны эсрэг төсөл хэрэгжүүлэхээр Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-аас 168.9 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Харин 2021 онд нийслэлийн төсвөөс 30.9 тэрбумыг, улсын төсвөөс 53 тэрбумыг, 

2022 онд нийслэлийн төсвөөс 34.5 тэрбумыг, улсын төсвөөс 43.66 тэрбумыг,

2023 онд нийслэлийн төсвөөс 39.2 тэрбумыг, улсын төсвөөс 27.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 

Ингээд тооцвол өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамгийн багадаа нэг их наяд 224 тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа юм. Хэрэв энэ мөнгөөр гэр хорооллыг айлуудыг орон сууцжуулсан бол нэг өрөө байрыг 100 сая төгрөгөөр бодоход л багадаа 12 мянган айлыг байртай болгох байжээ. 

 

Хуваалцах:

|
Автын осол гарч нэг хүн амиа алджээ

Автын осол гарч нэг хүн амиа алджээ

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Нийслэлд “Яндангүй бүс” байгуулна

Нийслэлд “Яндангүй бүс” байгуулна

7 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Ирэх сарын 1-нээс тэтгэврийг 6 хувиар нэмнэ

Ирэх сарын 1-нээс тэтгэврийг 6 хувиар нэмнэ

7 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЗАСГИЙН ГАЗАР: Агаарын бохирдлын талаар хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Агаарын бохирдлын талаар хэлэлцэж байна

12 минутийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 хэм хүйтэн байна

5 минутийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.