dobu.mndobu

Хотын дарга Х.Нямбаатар утааг бууруулах ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ танилцууллаа

Хотын дарга Х.Нямбаатар утааг бууруулах ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр (2024.12.18) агаарын бохирдолтой холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. 

Энэ үеэр тэрбээр утааг бууруулахын тулд авч хэрэгжүүлэх гэж буй шинэ төлөвлөгөөгөө танилцуулав. 

Тэрбээр "Улаанбаатар хотод агаарын бохирдол үүсгэж байгаа хэд хэдэн зүйлс бий. Нийт агаарын бохирдлын

-56 орчим хувийг гэр хорооллын айлуудын яндангаас гарч буй утаа,

-29 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн утаа,

-16 хувийг уурын зуухууд болон цахилгаан станцуудын агаарт ялгаруулж байгаа химийн хортой бодисууд бүрдүүлж байна гэдгийг Жайка-гийн тайланд дүгнэсэн. 

Агаарын бохирдлыг үүсгэж байгаа хорт бодисуудын хувь хэмжээг бууруулах, урт болон богино, дунд хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах чиг үүрэг бүхий Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан. Тус хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж, миний бие нарийн бичгийн даргаар ажиллахаар боллоо. 

Нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлж байгаа 198 мянган яндан байна. Эдгээр яндангууд сүүлийн хоёр жилийн хугацаанд 520-540 мянган тонн сайжруулсан түлш түлж байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой ямар арга хэмжээ авах вэ гэхээр,

1. Нүүрсэн яндангүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, журамлана.

Тээврийн хэрэгслийн тоо огцом нэмэгдэж байгаа. Өнөөдөр нийслэлд 804 мянган машин бүртгэлтэй байна. Үүнээс 350-400 мянган нь өдөрт замын хөдөлгөөнд оролцож байна. Захын дүүргүүдийнх үүнд ороогүй. Эдгээр машинуудын агаарт гаргаж байгаа хамгийн хүнд элемент нь азотын давхар исэл. Тэр дундаа сүүлийн үед автомашинууд, тэр дундаа приус загварын машинуудын нэрээд хувь нь зориулалтын нүүрсэн яндангаа сольчихсон. Энэ нь агаарт хамгийн их хортой бодис ялгаруулж байна. Тийм учраас нүүрсэн яндангүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины жолоочдод эхний удаад сануулаад, дараагийн удаад журамлаж эхэлсэн. 

2. Агаарын бохирдлыг илүү их өдөөж байгаа 60,000 айлын гэр, байшинг дулаалуулна.

Өнөөдрийн байдлаар 60 мянган айлыг гэр, байшингаа дулаал гэдэг зөвлөмж өгөөд байна. Ирэх хавраас айлуудаар явж тооллого хийхэд үүний дүн гарна. 

3. Хагараад унах гэж байгаа, нэн шаардлагатай 84,400 айлын зуухыг шинэчилнэ.

84,400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай болоод байна. Сүүлийн үед гарсан угаарталтын дийлэнх нь үүнээс болсон. Харин сайжруулсан шахмал түлшний талаар нэг ч тоо баримт хэлэхгүй, шаардлагагүй ч байхгүй.

4. Яндангүй бүсийг зарлаж, 20 мянган айлыг газ руу шилжүүлнэ.

Эхний ээлжинд яндангүй бүсийг зарлана. Яндангүй бүсэд энэ гуравдугаар сард багтаж 20 мянган айлыг газ руу шилжүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг цагаан сарын өмнө байгуулахаар ажиллаж байна. Ингэхдээ дотор тоноглолыг нь нийслэлийн хөрөнгөөр хийнэ. 

5. 80 мянган айлыг нефтийн дайвар бүтээгдэхүүн нафтагийн С5, С6, С6 загварын газны шугамд холбоно.

Үйлдвэрийг нэг жилийн дотор барих боломжтой гэсэн урьдчилсан мэдээлэл өгсөн. Судалгааг гадаадын мэргэжилтнүүд энэ сарын 19-нд эхлүүлнэ. Үндсэндээ, нүүрс түлэхээ болихын тулд эхний ээлжинд 100 мянган айлыг газ руу шилжүүлнэ гэсэн үг.

6.V Цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлнэ.

Би Нийслэлийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш 200 мВт-ийн цахилгааны эх үүсвэр нэмэгдүүлэх төсөл танилцуулж байсан. Тэгвэл 10-аад хоногийн өмнө Багануурын цахилгаан станц ашиглалтад ороод, эрчим хүч нийлүүлж байна. Гэсэн ч шөнө, оройд тогны хязгаарлалт хийж байгаа. Бид 40 жилийн турш эрчим хүчний салбартаа нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Өнөөдөр утаа манан ихсээд эхлэхээр бүгд гэнэт сэрээд, зун болохоор мартдаг. Ийм байдлаа бүх түвшиндээ өөрчилье. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад техникийн комисс ажиллаад дууссан. Энэ долоо хоногт улсын комисс ажиллаж эхэлнэ. Энэ ондоо багтаад 150 мВт-аар төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ" хэмээн хэллээ.

 

 

Хуваалцах:

|
Автын осол гарч нэг хүн амиа алджээ

Автын осол гарч нэг хүн амиа алджээ

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Нийслэлд “Яндангүй бүс” байгуулна

Нийслэлд “Яндангүй бүс” байгуулна

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Ирэх сарын 1-нээс тэтгэврийг 6 хувиар нэмнэ

Ирэх сарын 1-нээс тэтгэврийг 6 хувиар нэмнэ

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 хэм хүйтэн байна

27 минутийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.