dobu.mndobu

"Надаар Утааг бууруулах үндэсний хороог ахлуулбал гайхамшгийг үзүүлнэ"

"Надаар Утааг бууруулах үндэсний хороог ахлуулбал гайхамшгийг үзүүлнэ"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.12.18/ Евроазийн эдийн засгийн холбооны асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Евроазийн холбооны гэрээний төсөл УИХ-ын гишүүдэд таараагдаагүй. Гэрээг соёрхон батлах асуудал УИХ дээр яригдсан. Чухам ямар гэрээ ямар нөхцөлтэйгөөр хийж, үр дүнд нь Монголд ямар ашигтай вэ гэдэг ямар ч ойлголт байхгүй. Хэд хэдэн Засгийн газрын гишүүдээс асуухад гэрээний төсөлтэй огт танилцаагүй. Сураг сонсвол Л.Гантөмөр болон нэр бүхий хоёр хүний хүрээнд энэ асуудал яригдаж байна. Энэ гэрээ УИХ-аар батлах асуудал яригдаж байсан. Гэтэл мэдээлэл задарч, 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд нийлүүлэх асуудал хөндөгдөж, хэл ам гарснаар хэлэлцээрийг хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Хэлэлцээрийн хугацааг түр хойшлууллаа гээд сэтгэл амарч болохгүй. Ямар ч суурь судалгаа, тооцоолол хийгээгүй. Бидэнд ямар ашигтай байх вэ гэдгээ ярилцах ёстой байтал эхлээд нууц зүйл ярьчхаад батлуулах гээд байдаг.

Хэзээ нэгэн цагт дахин оруулж ирнэ. Яагаад нууцалж байгаад батлах гээд байгаа юм. Үүний цаана ноцтой асуудал байна. Гэрээг нь уншаагүй болохоор мэдэхгүй байна. Улс үндэстний аюулгүй байдал талаасаа харж, гэрээг заавал олж үзэх хэрэгтэй. Энэ хэлэлцээрийн талаарх мэдээллийг яагаад нуугаад байгаа юм бэ.

Яг үнэндээ Монгол Улс ОХУ-руу юу гаргах юм бэ. Хэлэлцээрийн талаарх материал төрийн нууцад хамаарах боломжгүй. Засгийн газраас гурилын импортын татварыг тэглэчхээд одоо буцааж татвараа сэргээнэ гэнэ. Гурилын үнэ буураагүй. Үндэсний үйлдвэрлэгчид хохирсон. Тэгэхээр Евроазийн холбооны хэлэлцээрийг хойшлуулсан гээд сэтгэл амарч болохгүй.

Байнгын хороодын гишүүд нь ч мэдээлэлгүй байна. Монголын үйлдвэрлэл ОХУ-тай харьцуулахад жижиг дунд үйлдвэрлэл шүү дээ. Ноос ноолуураа масс хэмжээгээр гаргах үйлдвэрлэлээ шийдэж чадаагүй шүү дээ. Дотоодын зах зээлээ чадан ядан хангаж байна. Монголын эдийн засаг экспортын чиг баримжаатай байх ёстой. Гэсэн хэдий ч  улс төрийн нам тойрсон хүмүүсийн халаас л зузаарч байна.

Уул уурхайн бүтээгдэхүүнээ аль болох үнэд хүргэх хэрэгтэй. Хүнс хөдөө аж ахуйн салбар нь халамжийн салбар болчихсон. Хүнс хөдөө аж ахуйн салбарт олгож байгаа зээлийн батлан даалтын санд 400 тэрбум төгрөг тусгачихсан. Энэ нь цаанаа эрүүл эдийн засгийн баримжаатай зөв хөшүүргэ болж чадаагүй. Үүний цаана том хулгай л болж байна.

Надаар "Утааг бууруулах үндэсний хороо"-г ахлуулчих. Яагаад гэхээр надад ашиг сонирхол байхгүй. Би хулгай хийхгүй. Цэргийн командлалаар явах хэрэгтэй. Яг үнэндээ гайхамшгийг үзүүлж чадна шүү" хэмээв.

Хуваалцах:

|
Автын осол гарч нэг хүн амиа алджээ

Автын осол гарч нэг хүн амиа алджээ

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Нийслэлд “Яндангүй бүс” байгуулна

Нийслэлд “Яндангүй бүс” байгуулна

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Ирэх сарын 1-нээс тэтгэврийг 6 хувиар нэмнэ

Ирэх сарын 1-нээс тэтгэврийг 6 хувиар нэмнэ

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 хэм хүйтэн байна

37 минутийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.