dobu.mndobu

Мөс цөмөрч, 28 настай залуу машинтайгаа живж нас баржээ

Мөс цөмөрч, 28 настай залуу машинтайгаа живж нас баржээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх багийн ''Далайн хоолой'' гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 101 км-т, Хатгал тосгоны төвд/ суудлын автомашин мөс цөмөрч живжээ.

Энэ тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 21:30 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /28 настай, эрэгтэй/ нь “Харриер” загварын суудлын автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч живж нас барсан тул 22:32 цагт хоолойн эргээс 30 метр, 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.