dobu.mndobu

"Darkhan-United arena"-д 1024 бөх барилдана

"Darkhan-United arena"-д 1024 бөх барилдана

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” арга хэмжээ өчигдөр /2024.12.20/ ёслол төгөлдөр болж, 26 цом эзэндээ очлоо.Үүнээс онцолбол, Дархан-Уул аймагт шинээр баригдсан "Darkhan-United arena" спорт цогцолборыг оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгаруулсан юм. 

Энэхүү барилга байгууламж нь таван блок бүхий 2200 хүний суудалтай, хоёр спорт заал, усан бассейн, бэлтгэлийн танхим, фитнесс заалтай аж.

9 хүн, волейбол тоглож буй хүмүүс, сагсан бөмбөг тоглож буй хүмүүс ба хүмүүс нарын зураг байж магад

"Darkhan-United arena" спорт цогцолборыг ашиглалтад оруулснаас хойш сагсан бөмбөгийн дээд лиг, чөлөөт бөхийн олон хотын тэмцээн зэрэг улс, бүсийн олон арван тэмцээн уралдааныг зохион байгуулж буй. Тун удахгүй энэ оны хамгийн олон оролцогчтой бөхийн барилдааныг зохион байгуулах аж. Тодруулбал, Дархан сумын түүхт 30 жилийн ойд зориулсан сумын цолтой болон залуу 1024 бөхийн барилдаан "Darkhan-United arena"-д болно.

Үүгээр зогсохгүй ирэх онд сагсан бөмбөгийн өсвөр, насанд хүрэгчдийн УАШТ зохион байгуулах бөгөөд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг "Darkhan-United arena"-д зохион байгуулж болох урьдчилсан дүгнэлт гарчээ.

Биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалтын чиглэлээр олон жил царцсан спортын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан гурван онцлох бүтээн байгуулалтын нэг нь энэ билээ. Налайх дүүрэгт 700 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 700 хүний судалтай спортын ордныг ашиглалтад оруулснаар иргэд идэхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, хүүхэд залуусын спортын авьяас чадварыг нээн илрүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдэх юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.