0
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан цахилгаан хязгаарлалт хийж айл өрхүүдийн тогийг тасалсаар байна. Тухайлбал, өчигдөр /2024.12.19/ нийслэлийн 13 байршилд тог тасалжээ.
Тодруулбал, Диспетчерийн Үндэсний Төвөөс өчигдөр 16:30-22:10 цагийн хоороонд 13,244 ААН, 206,348 айл өрх, нийт 219,592 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг 1-2 цагийн хугацаанд хязргаласан аж.
Тэгвэл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 20-ны Баасан гарагийн 10:00-23:00 цагийн хооронд дараах байршлуудад “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байна.
Иймд хэрэглэгчид та бүхэн энэ цагуудад ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ зохицуулна уу.
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.