0
Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан багийн “Өхөгийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 36 км-т/ энэ сарын 22-ны өдрийн 10:36:37 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.
Энэ талаарх мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 10:43 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Галуут сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад иргэдэд нүргэлэх дуу чимээ сонсогдсон, чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдэгдсэн аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.