0
Огноо2024-12-23
Засгийн газрын хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн батлууллаа.
Ингэснээр Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг ийнхүү шинэчлэн тогтоосноор тэдний амьдралын баталгаа сайжран, албандаа зүтгэх зүтгэл нэмэгдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдлээ. Ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгохоор шийдвэрлээд байна.
Алслагдсан бүс нутагт үүрэр гүйцэтгэж байгаа алба хаагчдаа дэмжих бодлого гарав
Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний албан хаагчдаа дэмжих, тэр дундаа Улаанбаатар хотоос алслагдсан бүс нутгийн цэргийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа алба хаагчдаа урамшуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлууллаа.
Ингэснээр алслагдсан бүсэд тооцогдсон цэргийн анги салбарт тав жил ба түүнээс дээш хугацаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчид 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөнгөн урамшуулал авах боломж бүрдлээ.
Хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөр шинэчлэгдлээ
Цэрэгт татагдсан залуус цэргийн мэдлэгээс гадна англи хэл компьютерын анхан шатны мэдлэгтэй болж, жолооны сургалтад хамрагдан, цэргээс халагдахдаа бүгд жолооны үнэмлэхтэй гэртээ харих боломж бүрдэж байна.
Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн эрдмээс гадна эрэлттэй мэргэжил буюу арматурчин, өрлөгчин, мужаан, гагнуурчин, ойчин, машин механизмын оператор, жолооч мэргэжлээр сонголттой суралцуулж мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг болох юм.
Түүнчлэн өөрсдийнх нь хүсэлтээр дроны сургалтад хамруулна. Цаашид зэвсэгт хүчинд ажиллах сонирхолтой алба хаагчдыг сонгон шалгаруулж нисгэгчгүй нисэх хэрэгслийг хөгжүүлэх, удирдах чиглэлээр гадаад, дотоодын их дээд сургуульд суралцуулах бодлого гарган хэрэгжүүлж эхлээд байна.
Хүртээмжтэй төсөв тогтвортой өсөлт
Батлан Хамгаалах салбарын төсвийг 34 хувиар нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг 4 дахин өсгөж байна. Мөн батлан хамгаалах салбарыг шинжлэх ухаан, инноваци, аж үйлдвэрийн төв болгон хөгжүүлэх бодлого дэвшүүллээ.
Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийн бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Зэвсэгт хүчнийг улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулснаар алба хаагчид цалингаасаа гадна нэмэлт орлоготой болж, нэгтгэл, ангиуд олсон орлогынхоо тодорхой хэсгийг өөрсдөө захиран зарцуулах эрх зүйн орчин бүрдэж, эх орныхоо эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулдаг болох юм.
Хуваалцах:
Баянхошуу, Хайлаастад агаар "маш их бохирдолтой" байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хэв журам сахиулж буй алба хаагчдыг "харлуулдаг" байдлыг өөхшүүлэхээ зогсооё
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сар шинийн баяраа тэмдэглэхдээ аль зурхайг нь дагаж, хэзээ тэмдэглэх вэ?
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ОЮУТНУУД: Автобусаар үнэгүй зорчих нь санхүүд хэмнэлттэй байсан, цуцалчихаар хүнд байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Өнөөдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Бурханы хүү Баярбаатар”-ыг 30 хоног баривчлахаар болжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Батцоож: Одоо нийтээрээ жаахан эрүүлжье ээ, энэ янзаараа 100 жил хойш ухрах нь
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
О.Алтангэрэл: Жолоочийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэх шийдвэрийг хүчингүй болголоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Трафигура”-г Монголд төлөөлөх эрхийг Ц.Элбэгдорж, “Сахал” Д.Эрдэнэбилэг нар авчээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
2025 онд нийслэл автомашины албан татвараас ₮120.2 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн цахилгааны эх үүсвэр 5 дахин нэмэгдэнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хайлаастад агаар хамгийн их "бохирдолтой" байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно
1 өдрийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.